СҮХБААТАР: Мөнх ногоон ургамалтай Дагшин булаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-19 10:24:25

Баруун-Урт, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Алтан овооны өмнө талд орших мөнх ногоон ургамалтай энэхүү Дагшин булаг нь Зэгст, Дуут нууранд цутгадаг.



Булгийн усыг нутгийнхан рашаан хэмээн дээдэлж өглөө эрт өлөн элгэн дээрээ уувал дотор, ходоодонд сайн гэдэг. Харин чимээ гаргалгүй очиж уугаад буцдаг уламжлалтай.


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дагшин булаг, Оргихын булаг, Баянголын эх Салаа зэрэг газрын гүнээс ундран гарах булаг рашаан нь өвөл ч харзлан урсаж, хүн мал ундаалсаар ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд булаг, нууруудын ундарга багассантай холбоотойгоор байгалийн унаган төрхийг нь хадгалан үлдээх зорилгоор ийнхүү хашиж хамгаалжээ.

Холбоотой мэдээ