СҮХБААТАР: Ц.Азжаргал: Онцгой өдөр төрсөн болохоор онцгой тавилангаар амьдарч яваа гэж бэлгэшээдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-29 12:01:04

Баруун-Урт, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 29 бол дөрвөн жилд нэг тохиодог онцгой өдөр. Тиймээс энэ өдрийг монголчууд өндөр жил хэмээн хүндэтгэдэг. Монгол Улсын хэмжээнд энэ өдөр төрсөн 2314 иргэн байдаг бол Сүхбаатар аймагт 58 хүн байна. Тэдний нэг бол Ц.Азжаргал юм.


Тэрбээр Монгол Улсын 1 сая 646 мянга 641 дэх иргэн аж.


Хүүхэд байхдаа ээждээ их үг хаядаг байсан. Та ганц өдрийн өмнө төрчихгүй, эсвэл зарим хүмүүс шиг төрсний гэрчилгээг маань хоёрдугаар сарын 28-наар авчихгүй дээ гээд. Одоо бол амьдрал үзэж, ухаан суусан хүний хувьд харин ч тэдэндээ баярлаж, талархаж явдаг. Онцгой өдөр төрүүлсэн болохоор хувь тавилангаар сайн, сайхан амьдарч яваа гэж боддог, мөн бэлгэшээдэг. Би одоо таван хүүхэдтэй. Зарим хүмүүст хүсээд ч ирдэггүй энэ бяцхан хайрууд надад ирсэн нь ч онцгой хувь тавилангийнх. Хүмүүн биеийг олсноос хойших 11 дэх төрсөн өдөр минь өнөөдөр тохиож байна. Тийм ч учраас би өөрөө болон гэр бүл, хамт олон, найз нөхөд маань энэ өдөрт их ач холбогдол өгдөг. Шөнийн 24.00 цагаас хойш олон сайхан урмын, хайрын халуун дулаан үг, ерөөлөөр бялхаж байна. Маш их баяртай, аз жаргалтай байна. Тиймээс энэ их аз жаргалыг мэдрүүлэх гэж намайг төрүүлсэн аав, ээждээ баярлалаа. Маш их хайртай шүү гэдгээ хэлмээр байна хэмээн тэрбээр сэтгэгдлээ хуваалцсан юм.


Ц.Азжаргал өдгөө аймгийн Статистикийн хэлтэст нягтлан бодогчоор ажилладаг. Нөхөр, таван хүүхдийн хамтаар орон нутагтаа ажиллаж, амьдарч байна

Холбоотой мэдээ