СҮХБААТАР: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчдад хүнс тэжээлийн тусламж илгээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-02 11:03:18

Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Сүхбаатар аймагт ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс малчдад илгээсэн хандив, дэмжлэгийг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.


 

Үүнд аймгийн Онцгой комисст 50 ковш, 200 тн хивэг, 50 тн хүнсний бүтээгдэхүүн, 30 ширхэг хүнсний багц болон хамгаалах хувцас хэрэгслийн багц багтсан бөгөөд Сүхбаатар суманд мөн туулах чадвар сайтай 76 автомашин олголоо. Тусламжийг сумдын малчин өрхийн тоог харгалзан хуваарилсан байна.


 

Ажлын багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх З.Мэндсайхан, Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт, хурандаа Т.Буянбат нар багтсан байна.

 

Ажлын баг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ