СҮХБААТАР: Хүмүүн бичигтэн хамт олон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-13 11:37:49

Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Соёл, урлагийн газар байгуулагдсан цагаасаа хойш Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониныг хамт олноороо захиалан албан хаагчдынхаа монгол бичгийн ур чадварыг дээшлүүлэхэд ашиглаж иржээ.




Эх хэл, бичиг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, бүх нийтийн монгол бичгийн хэрэглээг 

нэмэгдүүлэх, үндэсний бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Соёл, 

урлагийн газраас олон төрлийн ажлыг хэрэгжүүлжээ. Жишээлбэл, салбарын 15 байгууллагаараа "Хүмүүн бичиг" сониныг захиалдаг, долоо хоногийн нэг өдрийг монгол бичгийн уншлагын цаг болгосон, орон нутгийн хэмжээний бүх хурал зөвлөгөөнд байгууллагын тайлан, мэдээллээ танилцуулах, албаны бичиг хэрэг хөтлөлт зэргийг хос бичгээр хөтөлж хэвшсэн зэрэг нь тус хамт олны онцлог.

 

Мөн 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарласантай холбоотойгоор монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхтөрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах ажлын хүрээнд албан хаагчдаа чадавхжуулах зорилгоор Монгол Улсын Гавьяат багш Ш.Чулуунборын удирдлага дор байгууллагаараа 15 цагийн дүрмийн сургалтад хамрагджээ. Энэ хүрээнд салбарын алба хаагчдаас ур чадварын шалгалтыг тогтмол авдаг болсон байна.


2023 онд Соёлын яамнаас зарласан “Хос бичигтэн байгууллага” улсын уралдаанд тус газар тэргүүн байр эзэлжээ

Холбоотой мэдээ