СҮХБААТАР: Төрийн овоо буюу Дарханхаан уул

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-04-04 12:13:01

Баруун-Урт 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум буюу хуучнаар Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууны Дарханхаан буюу Баянтүмэнмөнх уул нь Хатагин хошууны тахилгат хайрхан юм. Уг хайрхан нь төрийн түшээдийн ирж сүсэглэж, мөргөдөг уул бөгөөд энэ утгаар нь “Төрийн овоо” гэж нэрлэх нь ч бий.


Манжийн үед Дарьганга хошууны мал шуурганд уруудаж ирээд, нөмөрт нь тогтож, аврагдсан тул 1863 оны үед Дарханхаан цол олгож, түүнээс хойш нутгийн иргэд Дархан цолт уул хэмээн хайрлан хамгаалж иржээ.


Улмаар УИХ-ын 2012 оны 5 дугаар сарын 23-ны 57-р тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Нийт 1464 га газрыг хамарсан, сүрлэг сайхан тогтоцтой, олон төрлийн ургамал, ан амьтдаар баян. Сүүлийн жилүүдэд аргаль нутагшиж, тоо толгой нь өссөөр байна.


Дарханхаан уул нь Дорнод аймгийн Матад сумын Матадхаан уул, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Зотолхаан уултай ах дүү гэдэг домогтой. Уулын эзэн нь есөн цагаан морьтой баатар байдаг ба түүнийг Далх есөн тэнгэр гэж ч нэрлэдэг.


Тус уулыг жил бүрийн зуны эхэн сарын шинийн 3-нд тахидаг уламжлалтай

Холбоотой мэдээ