Шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-04-06 10:59:06

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Өнөөдөр 08-20 цаг хүртэл Хэнтийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -1...+4 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орим, Идэр, Халх голын хөндийгөөр +3...+8 градус, Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн бүс нутгаар +14...+19 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.


Ихэнх нутгаар 4 дүгээр сарын 6, 7-нд дулаарах тул шар усны үерийн болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулжээ.

Холбоотой мэдээ