ДОРНОГОВЬ: Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-29 12:24:31

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан өнөөдөр эхэллээ.


Хурлаар газар зүйн мэдээллийн сангийн нэрсийн жагсаалтад санал өгөх, орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хөдөлгөөний тухай, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүсэлтэд санал өгөх, Даланжаргалан сум дахь Халзан-Уул рашаан сувиллыг аймгийн брэнд бүтээгдэхүүн болгох зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.


Мөн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх хөтөлбөр батлахаас гадна Хатанбулаг сум дахь Ханги боомтын суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, үүнд төлөөлөгчдөөс санал авах юм.


Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /МУЗЗНДНТУТХ/-ийн дагуу  улиралд нэгээс доошгүй хуралдахаар заасан байдаг.   

Холбоотой мэдээ