ТӨВ: Иргэдэд зориулан цахим өдөрлөг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-29 20:40:39

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд “Цахимд хэвшье” уриатай “Digital first D-1” үйл ажиллагааг өнөөдөр Төв аймагт зохион байгуулж байна. 

 

Тус үйл ажиллагаа нь цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.  

 


Үйл ажиллагааны хүрээнд иргэд олон нийтэд зориулсан цахим ур чадварын сургалтууд, зөвлөгөө мэдээллүүд, төрийн цахим үйлчилгээний тухай хичээлүүдийг тусгай хөтөлбөрөөр, сургагч багш нар зааж, мэргэжлийн инженерүүд зөвлөгөө өгч, мэдээллийн технологи үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулж, санал болгож байв.

 


Тухайлбал,

-Speed date буюу төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уулзалт

-Мэдээллийн технологи хариуцсан ажилтан, бичиг хэргийн ажилтан, сумдын операторуудад зориулсан сургалт

-Ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалт

-Жижиг дунд үйлдвэрлэл болон хувиараа бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт

-Үзэсгэлэнг тус тус зохион байгуулж байна.


Төв аймгийн хэмжээнд 11 байгууллагын 64 төрлийн үйлчилгээг И-Монгол системээр дамжуулан иргэдэд үзүүлж байгаа бөгөөд тус системд аймгийн 48 мянга гаруй иргэн бүртгэлтэй байна. 


Холбоотой мэдээ