Дулааны хэмнэлттэй загвар барилга барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 13:53:48

Ховд аймгийн Дуут сумын 15 ортой эрүүл мэндийн төвийн барилгад  дулаан техникийн засвар шинэчлэлийн ажлыг Буянтын Боргио ХХК тендерт шалгаран гүйцэтгэж байна.

Энэхүү засвар шинэчлэлийн ажлын хүрээнд  тааз,  дээвэр, дотор гадна хананы  иж бүрэн засварын ажлыг Герман, Монгол зөвлөх инженерүүд компанийн инженер техникийн ажилтнууд хамтран  барьж байна. Тус  сумын хувьд анхны дулааны хэмнэлттэй  загвар барилга болж байна. Дээрх барилгад гадна болон дотор талын ханын дулаалга, шалны дулаалга, цонх хаалгыг солих, дулаалах, дээврийн хучилтын дулаалга,  дээврийн төмрийг солих зэрэг ажлууд хийгдэж одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Компанийн удирдлагуудын хэлснээр 9 сарын эхний долоо хоногт ашиглалтанд өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ засвар шинэчлэлийн ажлын гол онцлог нь иргэдийн санал санаачлага, оролцоотой төсөвлөлт, төлөвлөлтийн үр дүнд  Дуут сумын орон нутгийн хөгжлийн сан, Ховд аймгийн орон нутгийн хөгжлийн сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны яамны хамтарсан санхүүжилтээр нийтдээ 174 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байгаа юм. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд