Орон нутгийн төсөв 290 тэрбум төгрөгийн ашигтай гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-11 15:39:56

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн орлого энэ оны нэгдүгээр сард 406.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 246.7 (2.5 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Нийт зарлага ч дээрх сард 116.2 тэрбум төгрөгт хүрч, 33.9 (41.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн орон нутгийн төсөв 290.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

Холбоотой мэдээ