СЭЛЭНГЭ: Шалгалтыг өнөөдөр 5 ээлжээр явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-13 13:11:10

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдөр зохион байгуулж байгаа төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл амжилттай явуулж байна.

 

Энэ удаа Сэлэнгэ аймагт шалгалт өгөхөөр 151 иргэн бүртгүүлжээ. Эхний ээлжийн шалгалтад 30 иргэн ирэхээс 22 нь ирснээр шалгалтыг эхлүүллээ. 


Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий төрийн албаны ерөнхий шалгалтыг өнөөдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулж байна.


 





 

Холбоотой мэдээ