СЭЛЭНГЭ: Шалгалтад тэнцсэн иргэд богино хугацаанд эрчимтэй бэлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-14 12:31:41

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий төрийн албаны ерөнхий шалгалт Сэлэнгэ аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ удаагийн шалгалтад нийт 151 иргэн бүртгүүлэн оролцож байгаа.

 

Шалгалтын эхний ээлжийн хуваарьт орж тэнцсэн иргэдийн сэтгэгдлийг хуваалцлаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Шалгалтдаа тэнцсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Би Сүхбаатар сумын иргэн Б.Ариунчимэг. Миний хувьд шалгалтдаа 10 хоног бэлдээд сүүлийн 5 хоногт нь маш шуурхай бэлдэж орлоо. Ерөнхийдөө номоо сайн уншсан, сүүлийн 2 өдөрт нь E-тас апплейкшнаа харсан.

 

-Шалгалтын зохион байгуулалт хэр санагдав. Ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарав уу?

-Ямар нэг асуудал гараагүй, бүх юм тодорхой зохион байгуулж байна. Номын хүрээнд л шалгалтын асуулт ирж байгаа болохоор цахим номоо сайн хараад бэлдэх юм бол тэнцэх магадлал маш их юм байна.  

 

Баянгол сумын иргэн О.Мөнх-Од, "Би төрийн албаны шалгалтад бэлдэхдээ төрийн албанаас гаргасан тест, мөн гарын авлага номоо ашигласан. Өмнө нь 2017, 2019 онд хоёр удаа энэ шалгалтыг өгч байсан болохоор суурьтай байлаа. Хэдийгээр богино хугацаанд бэлдсэн ч гэсэн шалгалтдаа тэнцсэндээ баяртай байна.

 

-Дараа дараачийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа, сонирхож байгаа хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Ерөнхийдөө бэлтгэл маш сайн хийх хэрэгтэй юм шиг санагдлаа. Ялангуяа математик нэлээд хүнд байсан. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд хийгээд тэнцлээ.

 

7-14 хоногийг өөртөө зориулаад, цаг гаргаад маш сайн бэлдэх юм бол энэ шалгалтад тэнцэх боломжтой бөгөөд цаашдаа төрийн албанд ажиллах боломж нээгддэг юм шүү" гэж хэлмээр байна.

 

-Та бүхэнд баярлалаа.

Холбоотой мэдээ