СЭЛЭНГЭ: Маргааш их хэмжээний цас орж, шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-14 17:50:34

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар их хэмжээний цас орж, шуурч хүйтрэхийг аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.


Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө бүх сумын нутгаар их цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө -2-7  градус, өдөртөө +1-4 градус хүйтэн байна.


Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас их орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө -3-5 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.


3 дугаар сарын 16-20-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 16-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө -10-15 градус, өдөртөө -1-6 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ