СЭЛЭНГЭ: Эрчүүдийн сонирхолтой статистик

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-19 14:39:19

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. 2023 оны жилийн эцсийн байдлаар Сэлэнгэ аймагт 105.8 мянган хүн оршин сууж байна гэсэн статистик тоо гарсан байдаг. Тэдний 50.8 хувь буюу 53 789 нь эрэгтэйчүүд.

 

Дээрх эрэгтэйчүүдийн 65.9 хувь нь сумын төв, хөдөөд, 34.1 хувь нь аймгийн төв, тосгонд амьдарч байна.

 

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 байгаа бөгөөд хамгийн өндөр настай 99 хүн байгаа юм.

 

Дээрх эрчүүдийн нэрний тухай сонирхолтой мэдээлэл дурдахад, тус аймгийн хэмжээнд Бат-Эрдэнэ, Тэмүүлэн, Төгөлдөр гэсэн нэрс харьцангуй түгээмэл байдаг бол Цэрэг нэртэй 4 хүн байна.

 

2023 онд төрсөн иргэдийн 52.5 хувь нь хүү байгаа юм.

Холбоотой мэдээ