Говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-04-28 09:10:22

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, нутгийн баруун өмнөд болон төвийн аймгуудын өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, цас орж шуурна.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж шороон шуургатай.


Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.


Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр өнөөдөр нойтон цас, цас үргэлжлэн орж цасаар шуурна. Мөн нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай гэж Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, иргэд, тээвэрчдэд анхуулжээ.

Холбоотой мэдээ